
Түүнийг өмөөрөх, зөвтгөх, өрөвдөх, буруутгах байр суурь иргэдийн дунд аль аль нь байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Ц.Мөнхбаярыг өмөөрөх тухайгаа онцолж твиттер хуудаснаа жиргэлээ. Тэрээр “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Байгаль орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хvн бvрийг би өмөөрөх болно. Асуудал Мөнхбаярт байгаа юм биш. Тvvний тэмцлийн зорилго, утга агуулгандаа байгаа юм.” гэсэн юм. Түүний энэхүү байр суурийг нь мөн л дэмжиж буруутгагчид аль аль нь байгаа бөгөөд “Гишvvн хvн нь ингээд хууль бус vйлдлийг еегшvvлээд байвал болох юм уу, Хэн дуртай нь буу зэвсэг агсаад төрийн эсрэг дайраад байх хэрэг үү. Үндсэн хуулийн үзэл санаа хаана байна. арай ч дээ! өнөөдөр тэд зэвсэг барина маргааш өшөө олон хүн зэвсэг барина ! адаг сүүлд нь бид үгүй болно” гэх шүүмжлэгчид байгаа бол “Жиргээгээр бус бодит хэлбэрээр дэмжих хэрэгтэй гишүүнээ. Иргэд Ц.Мөнхбаяр талдаа л дуугараад байна.УИХ индэр дээрээс үг хэлнэ үү” хэмээн дэмжигчид ч мөн байна.