З.Энхболд гишүүдээ зэмлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

З.Энхболд гишүүдээ зэмлэв

УИХ-ын гишүүд санал хураах, үг хэлэх, асуулт бүхэн Дэгийн хуулиар зохицуулагддаг. Олон намын төлөөлөл, олон эмэгтэй гишүүдтэй энэ удаагийн парламент хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуулиа мэдэхгүй, будилж явааг УИХ-ын дарга З.Энхболд зэмлэв. Хоёр жил гаруй хугацаанд чуулганы хуралдааны дэг журамд суралцаж чадахгүй, өдийг хүртэл кнопоо "маллаж" чадахгүй байгаад халаглалаа.  Хоёр жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад дэг, журамтайгаа танилцаж амжаагүй гишүүд олон бий. Үлдсэн хоёр жилийн хугацаанд амжиж УИХ-ын чуулганы дэг журмын номоо уншаад авахгүй бол хэр тархины багтаамжтай вэ гэдгийг чинь сонгогч олон харж л суугаа байх шүү.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж