МАН-ын дарга М.Энхболд иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга М.Энхболд иргэдтэй уулзлаа

Өнөөдөр Монгол Ардын намын дарга М.Энхболд ард иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ Тусгаар тогтнолын ордноо нээлттэй уулзаж, ярилцлаа. Шинэчлэлийг Монгол Ардын нам бодлогын, боловсон хүчний, үйл ажиллагааны гэсэн гурван чиглэлээр авч үзэж буй. Монгол Ардын нам шинэчлэл эв нэгдлийн гэх тодотголтой XXVII Их хурлаараа бодлогын шинэчлэлээ тодорхойлсон билээ. Боловсон хүчний шинэчлэлийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, цомхон чадварлаг баг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү шинээр томилогдсон залуу боловсон хүчнүүдийн үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын нэг нь долоо хоног бүрийн мягмар гаригт иргэд, гишүүд дэмжигчдээ нээлттэй хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгах “МАН-ын нээлттэй өдөр” уулзалт, хэлэлцүүлэг юм. 

Монгол Ардын намынхан ийнхүү долоо хоног бүрийн мягмар гаригт ард иргэдээ нээлттэй хүлээн авч уулзаж байхаас гадна, нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулна. Мөн улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар ч иргэдтэй уулзаж ярилцах нэг сарын аян өрнүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Ардын нам ард түмний нам байж, ард иргэд, намын гишүүн бүрт хүрч ажилладаг байх гэсэн том зорилтын эхлэл нь эдгээр ажил юм. Улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд санаа бодлоо нэгтгэн, хамтарч ажиллах болж буйд уулзалтад ирсэн иргэд, гишүүд, дэмжигчид сэтгэл өндөр байна.

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР СОНИН"

2013.11.12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж