
Энэ долоо хоногт УИХ-ын таван гишүүний төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 56 нас, Ц.Дашдорж 47 нас, Л.Энх-Амгалан 44 насны төрсөн өдөр тохиож байгаагаас гадна хоёр эмэгтэй гишүүн болох Д.Оюунхорол, М.Батчимэг гишүүн нарын төрсөн өдөр ч тохиож байгаа юм байна.
УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар төрсөн өдөр нь тохиож байгаа гишүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр эрэгтэй гишүүдийн насыг хэлж, эмэгтэй гишүүдийн насыг хэлэхгүй гэсэн боловч М.Батчимэг гишүүний насыг андуурч хэлж, танхимынхаа нөхдийг багагүй хөгжөөв.
Ш.ОЧ