
22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй наадамд тухайн жилийн яруу найргийн шилдэг номыг шалгаруулдгаараа онцлогтой бөгөөд наадамд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаагийн "Зүрхэн тольтын тайлбар буюу хайрын шүлгүүд" Г.Сосорын "Толстойн уянгын найргийн орчуулга", А.Анхбаатарын "Бурхан уулын шивнээ" Ц.Эрдэнэбатын "Тасын нулимс" бүтээл айрагдсан юм. Сонирхуулахад "Мөнгөн цом"-ын эзэн Ж.Батбаатарын "Арванхоёрдугаар сарын тэсгим цаг" номонд 70 гаруй шүлэг, мөн зураач Д.Амгалангийн шүлэг бүрт зориулж бүтээсэн зураасан зураг багтжээ.
О.САРНАЙ