Эрдэс баялгийн салбарын талаар Уул уурхайн яамнаас олон нийтийн санал асуулгыг явуулсан билээ. Санал асуулгын дүнгээс харахад саяхан батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар мэдэхгүй гэсэн хариулт их өгчээ. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт эдийн засаг ямар нөлөөтэйг асуухад нийт 609 хүн хамрагдсаны 56 хувь нь эерэг гэж хариулсан байна. Санал асуулгад оролцогцогсод шатдаг занар олборлохыг болон Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжсэн байна.“Эрдэс баялгийн салбарын аль нь их авлигад өртсөн бэ” гэсэн асуултад 51 хувь нь дээрх шүүмжлэлийг хэлжээ. Харин 23 хувь нь ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 19 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил салбарын хувьд хамгийн их авлигад өртсөн хэмээн хариулсан байна.
О.САР