Шатахуун түгээх станцуудыг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээх станцуудыг шалгана

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах шийдвэрийн нийслэлийн Засаг дарга саяхан гаргажээ. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газрын  хамтарсан ажлын хэсэг гарч удахгүй  шалгалтаа эхлэх гэж байна. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэгт газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц,  шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц, хий борлуулах цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станц, тос тосолгооны материал худалдаалах цэг, барилгын материал үйлдвэрлэдэг болон гагнуурын үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдийг багтааж байгаа аж.  Мөн байгууллагуудын шарах камер, аммикан хөргүүртэй зоорь, томоохон эмнэлэгт ашигладаг хүчилтөрөгчийн баллон, ариутгалын даралтат сав болон ази хоолны газрууд, худалдааны төвүүдийг шалгах юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж