Тэгвэл 8.1 үйлдлийн системд шинэ нэмэлтүүд суурилагдаж байгаа тухай мэдээллийг удахгүй албан ёсоор зарлана гэдгийг Оросын Wzor вэбсайтад бичжээ. Шинэ нэмэлт нь дэлгэцэнд суурилагдсан аппликэйшнүүд байх бөгөөд үйлдлийн систем ачаалагдсаны дараа хэрэглэгчдэд мэдээлэл олгох зорилготой аж. Цаг агаарын мэдээ гэх мэт хүнд шаардлагатай анхдагч мэдээллүүдийг хэрэглэгч компьютераа асаагаад л шууд авах боломжтой болох тухай энд мэдээлжээ.
Windows 8.1 үйлдлийн систем нь өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм. Харин дээрх шинэчлэлүүд бүхий үйлдлийн системийг ирэх дөрөвдүгээр сараас худалдаалж магадгүй гэнэ. Дашрамд дурдахад Микрософт групп Windows 9 үйлдлийн системийг 2015 онд гаргахаар төлөвлөөд байгаа.
