
Уоррен Баффет
Фото: Bill Pugliano / Getty Images / AFP
Berkshire Hathway инвестхолдингийн тэргүүн Уоррен Баффетийн хоёр ажилтан 2013 оны дүнгээр компанийн тэргүүнээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтаас орлоготой байв гэж нэрээ нууцалсан эх сурвалж The Wall Street Journal сонинд мэдээлжээ.
Сонины мэдээгээр, Berkshire Hathway сангийн ажилтнууд орлогоороо ашгийн хувийг нь оруулаад 32 хувийн өсөлттэй байсан S&P, мөн Баффетийн өөрийх нь удирддаг сангийн орлогоос илүүтэй ажиллажээ. Тэд зах зээл ба Баффетаас хичнээн хэмжээнд давуутай байсан нь тодорхойгүй. Тэрбумтан 2012 онд хувьцаа эзэмшигч нарт илгээсэн зурвасдаа сан түүний менежерүүдийн удирдлага дор S&P индексийг орлогоороо хоёр оронтой тоогоор давсан гэж тайлбар хийсэн байв.
Тэднийг Тодд Коумс, Тед Уэшлер гэдэг бөгөөд Баффет тэднийг өөрийн залгамжлагч гэсэн гэж WSJ бичив. Сонины мэдээний дагуу тэд энэ жилд долоон тэрбумын сантай ажиллах гэнэ. 2012 онд тэдэнд гурван тэрбумын санг хариуцуулсан байжээ. Харьцуулбал, Berkshire Hathway АНУ-д 100 гаруй тэрбумын хөрөнгөтэй ба 43 компанид хувьтай.
Тэд хоёр тэрбум гаруй доллараар хөрөнгө оруулалтаа эхэлж байгаа ба тэр нь Баффетийнхаас бага. Тэд DirecTV, Visa ба MasterCard төлбөрийн системд хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.