Автобусны тасалбарын үнэ 500 төгрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Автобусны тасалбарын үнэ 500 төгрөг боллоо

Алдагдалтай ажилласан гэх шалтагаар том оврын автобуснууд өнөөдрөөс зорчих тасалбарынхаа үнийг 500 төгрөг болголоо.   Өнгөрсөн мягмар гаригт Том оврын автобусны үйлчилгэ эрхлэгчдийн холбооноос өнгөрсөн мягмар гаригт энэ талаар мэдэгдсэн.  Тэд нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан  гэлээ.   Тэгвэл Нийтийн тээврийн газраас үнэ нэмэхээ түр хойшлуулах хүсэлтийг хүргүүлээд байгаа. Гэвч автобусныхан энэ хүсэлтийг хүлээж авалгүй ийнхүү үнэ тарифаа нэмээд байна.   Монголын нийтинй тээврээр үйлчлүүлэгчдинй дийлэнх нь хөнгөлөлт эдлэгчид. Тиймээс ч автобусныхан үнийг нэмэлгүй хүн болгоноос 100 төгрөг аваад явсан ч ашигтай ажиллана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж