Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Соёлгүй гишүүн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү талийгаачдын талаар  байнгын хорооны хуралдаанаар санал шүүмжлэл хэлэх үеэрээ“чадарсан” хүмүүс хэмээн ам алдав. Таалал төгссөн, тэнгэрт хальсан гэх мэтчилэн хүндэтгэлийн үг хэлчихэж уг нь болмоорсон. Гэвч өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Давхар тэтгэврийн төсөл буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 10 жил хамтран амьдарсан гэр бүлийн хүмүүс хэн нэг нь нас барсан тохиолдолд нөгөөгийх нь тэтгэврийг олгоно гэсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр хууль санаачлагчдаас О.Баасанхүү гишүүн “Жилд хэдэн өндөр настан чад хийдэг юм бэ, тодорхой тоо байна уу” гэх мэтчилэнгийн соёлгүй зан гаргав. Үүнд нь ангийн нөхөд нь дургүйлэхэж, тэр дундаа эмэгтэй гишүүд ширүүхэн намжирдаад авсан шүү. УИХ-ын гишүүн хэрүүлч, хүссэнээ хэлж,  юу дуртай бурдаг гэж бодоогүй л баймаарсан О.Баасанхүү гишүүн.  Уг нь төр түшилцэж яваа төрийн хүн гэдэг утгаараа соёлч занд сураламаар л юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж