Шадар сайд агентлагийнхантайгаа үр дүнгийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Шадар сайд агентлагийнхантайгаа үр дүнгийн гэрээ байгуулав

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр харьяа зургаан агентлагийнхаа удирдлагуудтай 2014 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгууллаа. Тодруулбал,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд Шадар сайдтай энэ онд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.

Чингэхдээ талууд 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа мөн дүгнэлээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж