Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нийтээрээ сэргийлье” аяны хоёр дахь шатыг эхлүүлжээ. Эхний шат нь шинэ жилийн үеэр хэрэгжсэн бөгөөд хоёр шат нь нэгдүгээр сарын 13-31-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд хүнсний худалдаанд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ зөвлөн туслахад илүүтэй анхаарахыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх санууллаа.
Баяр дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхийн сацуу хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулах нь бий. Тиймээс хугацаа дууссан болон хуурамч бараа бүтээгдэхүүнээс болгоммжлохыг сануулж байна.
Д.ЦЭЦ