Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн
COMEX бирж дээр нэг тонн нь 7500 ам.доллар, Лондоны металын бирж дээр 7350
ам.доллар давсан билээ. Энэ нь хүрэн металын зах зээлийн оны эхний өсөлт болсон
юм. Үнийн энэхүү өсөлтөд Дэлхийн банк 2014 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.0-3.2%
болгож нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн
үзүүлэлтүүд харьцангуй сайжрах төлөв гарсан нь дэм болжээ. Нэгдүгээр сарын
дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар зэсийн үнэ үргэлжлэн өссөнгүй, харин ялимгүй
бууралттай байна. Хятадын зэсийн эрэлт болон аж үйлдвэрийн эрчмийн талаарх
зарим таагүй мэдээлэл нь хүрэн металын үнийг унагаж магадгүй байна. Тус улсын
дөрөвдүгээр улирлын эдийн засгийн өсөлт өмнөх гурван улирлынхаас 0.1 хувиар
доогуур буюу 7.7 хувьтай гарчээ.

Гэхдээ олон улсын банкууд зэсийн зах
зээлийн ирээдүйд илүү итгэлтэй байна. Тухайлбал “Barclays”, “Commerzbank”–ны тооцоолж
буйгаар энэ оны сүүл болон ирэх онд хүрэн металын үнэ дунджаар 8000 ам.долларт
хэлбэлзэх төлөвтэй байна.
Б.Төгс