Өөдөө амжилтын оргил руу “түлхэнэ”

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Өөдөө амжилтын оргил руу “түлхэнэ”

Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “M Galaxy” студиэс эрхлэн явуулдаг “Music 9” хөгжмийн нэвтрүүлэг тасралтгүй 10 жилийн турш телевизийн дэлгэцээр цацагдаж байгаа билээ. “Music 9” нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулж “Alfa music Mongolia” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ төсөл нь яг одоо залуусыг байлдан дагуулж байгаа залуу уран бүтээлч нар буюу Тэнүүн, Чойжоо, Хишигдалай, Баярцэнгэл, Хишигжаргал, Дандий зэрэг авьяаслаг уран бүтээлчдийн хамтаар явагдаж эхэлж байгаа аж. “Alfa music” төсөл шинэ уран бүтээлчдийн бүтээлийг дэмжиж, олон нийтэд сурталчлах зорилготой юм. Эдгээр уран бүтээлчид “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу”, “Хүрч чадахгүй” “Kolly Dolly”, “For you” зэрэг дуугаараа үзэгчдийн танил болж чадсан ч эдгээр авьяаслаг уран бүтээлчдэд бодитой дэмжлэг хэрэгтэй гэж үзжээ. Т.Өөдөөгийн “Alfa music Mongolia” төсөл эдгээр залуусыг дэмжиж, тэдэнд шаардлагатай байгаа зүйл дээр тусалж, нийгэмд хүлээн зөвшөөрөхөд нь түлхэц үзүүлэх юм. Энэхүү төсөл хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх ч дээрх авьяаслаг уран бүтээлчидтэй “M Galaxy” студи үргэлжлүүлэн хамтран ажилласаар байх аж.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж