Ванесса Мэй Сочигийн цасан замд уралдана

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Ванесса Мэй Сочигийн цасан замд уралдана

Алдартай хийлч Ванесса Мэй тун удахгүй болох Сочийн өвлийн олимпийн наадамд цанаар өрсөлдөх гэнэ. Ванесса Мэй ирэх хоёрдугаар сард Сочид болох өвлийн олимпийн цанын төрөлд эцгээрээ овголж, Ванесса Ванакорн гэх Тайланд нэрээрээ оролцох аж. Тэрээр энэ талаар “Би Их Британийн иргэн. Гэхдээ миний эцэг Тайланд хүн. Тиймээс би төрөлх эх ороноо төлөөлөн олимпод оролцоно. Энэ бол миний мөрөөдөл. Би чадах чинээгээрээ оролцоно” гэсэн байна. Түүний Сочи-2014 өвлийн олимпод оролцох эрхийг Олон улсын цанын холбоо “FIS”-ээс олгосон байна. Түүнчлэн 35 настай Ванесса Мэй өвлийн олимпий наадмын цанын төрөлд оролцогчдоос 14 насаар ахмад өрсөлдөгч гэдгээрээ онцгойрч байна. Сонирхуулахад, тэрээр 14 наснаасаа цанаар хичээллэж эхэлсэн аж.

Б.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж