Газрын хуулийг шинэчлэх батлах хүрээнд дагалдан дөрвөн багц хуулийн төсөл боловсруулах шаардлагатай болж буй юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ дахь намын бүлгүүдээс төлөөлөл багтаасан байна. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, МАН-ын бүлгээс С.Батболд, Ж.Батсуурь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ц.Цолмон, бие даагч гишүүдээс С.Ганбаатар нарыг багтаажээ. Өмнөх ажлын хэсэг 12 гишүүнтэй байсан бол одоо долоо болгон цомхотгожээ.
Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахлах болж байна.