Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Итгэлийн хүч

2014.01.18.Малайзи.Пинанг арлын  гол хот Жоржтауны Hill Top сүмд очиж яваа индуизмын сүлэгтний  нуруунд хэдэн арван дэгээ зоогджээ. Шүтлэгтээ үнэнчээ харуулсан ийм экстрем үзэгдэл Маоайзид амьдардаг хоёр сая энэтхэгчүүдийн Тайпус баярын салшгүй хэсэг нь болдог.

Парвати бурхны дагина Шива бурхнаас  олсон өөрийн хүү дайны бурхан Муруганд мангасыг ялах жад бэлэглэсэн өдөрт зориулагдсан баяр бөгөөд энэ өдөр сүм хийдүүдэд маш гоё, жагсаал, наадам хийгддэг.

Бүжиг, дуутайгаар энэтхэгчүүд сүү, жимсээр тахил өргөхөөр авч ирнэ.Кавади гэсэн нэртэй хулсан буюу модон зохиомжийг тэд нуруундаа дэгээдэн тогтоож явдаг. Мөн зарим нь модоон тэргийг гуруундаа дэгээдэн зүүгээд сүмдээ очдог. Тайпжс баяр дээр дэгээ, сүлбүүр төмөр зэргээр хэл, уруул зэрэг биеийн хэсгүүдийг зоолон зүүсэн байдаг. Тэд шашины транст орсон учир өвдөлт гэдгийг мэдэрдэггүй гэдэг.

Баярөөр улаан, шар хувцас өмсөнө. Эмэгтэйчүүд нь мэлоэг цэцгээр үсээ чимнэ.Тайпусийг Энэтхэг, Сингапур, Шри-Ланкхд тамил үгдэсний төлөөлөгчид тэмдэглэдэг. Малайзид уг баярыг энэтхэг цагаачид XIX зуунд авчирчээ. Жилийн аравдугаар сар болох тай сарын шинийн өдрүүдэд уг баярыг тэмдэглэдэг ажээ. Хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Фото: Mohd Rasfan / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж