
Цагаан хөтөлд болох уг уралдааныг ирэх сарын 2-нд буюу Шинийн гурванд зохион байгуулах юм. 2010 оноос хойш зохиох болсон уг уралдаанд нь “Дүнжингарав хурд”-ын сорилго гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн өндөр бооцоот уралдааны морьдын бүртгэл /азарга, их морь уралддаг/ хэдийнэ эхэлсэн байна. Сонирхуулахад, энэхүү уралдаанд улс, бүсэд түрүүлж, айрагдаагүй морьд уралддагаараа онцлогтой билээ.
“СПОРТЫН ШУУДАН”