“Oriental Brewery”-ийг 5,8 тэрбумаар худалдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

“Oriental Brewery”-ийг 5,8 тэрбумаар худалдахаар болжээ

Бельгийн шар айргийн аварга компани Anheuser-Busch InBev Өмнөд Солонгосын Oriental Brewery компанийг 5,8тэрбум ам.доллараар худалдан авч буй тухай «BBC» мэдээлэв. Тэр компани өмнө нь InBev компанийн эзэмшилд байсан бөгөөд дараа нь 2009 онд хувийн хөрөнгө оруулалтын KR, Affinity Equity компаниудад 1,8 тэрбумаар ам.доллараар зарагджээ. Тухайн үед компанийг Бельгийн үйлдвэрлэгчийн өрийн дарамтыг буулгах үүднээс зарсан байжээ.

InBev компанийн захирал Карлос Бритогийн хэлснээр, компанийг эргүүлэн худалдан авч байгаа нь компанийн Ази дахь байр суурийг бэхжүүлэхэд чиглэгджээ. Дашрамд, 2009-2012 онд Өмнөд Солонгосын шар айргийн хэрэглээ 10 хувиар нэмэгджээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж