
Apple компани iPhone, iPod Touch, iPad зэрэг хэрэгслүүддээ A4, A5 серийн процессоруудыг суулгадаг бөгөөд саяхан ARM аппликэйшнд суурилсан шинэ төрлийн чипийг боловсруулжээ. Уг чипийг Samsung компани үйлдвэрлэн Apple-д нийлүүлж байгаа ч, сүүлийн үед хоёр компани патентын эрхээс үүдсэн зөрчлийн улмаас шүүхийн хаалга татаад байгаа. Тиймээс Apple цаашид чип нийлүүлэгчээ сольж магадгүй байгаа юм. Харин энэхүү орон зайг Intel маш сайн мэдэрч, Apple-тай шинэ шатанд түншийн харилцаа тогтоохоор шаргуу ажиллаж эхэлжээ.
Б.Энхцэцэг