Раул Конзалес Монголд ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

Раул Конзалес Монголд ирэх үү?

Испанийн шигшээ баг болон “Реал мадрид”-ын домогт хөлбөмбөгч Раул Конзалес Монголд ирж магадгүй гэнэ. Түүнийг манай улсад ирэх саналыг А.Мөрөнгийн менежер Такаши Моримото тавьжээ.

Такаши Моримото Катар улсад зочилж Раултай уулзсан бөгөөд энэ зун Монгол оронд хүрэлцэн ирж “FC Sumida Ulaanbaatar” клубын хүүхдүүдийн дасгалжуулагч болооч гэдэг хүсэлтийг тавьсан байна. Моримотгийн саналыг сонсоод Раул “Надад Монголд зочлох гайхалтай санал тавьсанд маш их талархаж байна. Карамбэ надад Монголд очсон тухайгаа ярьсан учраас миний хувьд ч гэсэн очихыг ихэд сонирхож байлаа. Мөн “FC Sumida Ulaanbaatar” клубын хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглохыг хүсч байна. Би ноён Такаши Моримототой энэ тухай сайн ярилцаад энэ зун Монгол оронд очно гэдэгтээ итгэж байна” хэмээн ярьжээ. Харин Такаши хэлэхдээ “Монголын олон хүүхэд хөлбөмбөгт дуртай. А.Мөрөнг Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болсны дараа хөлбөмбөгт бүр ихээр дурлах болов уу. Би Монголын хүүхдүүд  Раултай хөлбөмбөг тоглохдоо их баяртай байх болно гэдэгт итгэлтэй байна. Би заавал энэ зун Раулыг Монголд урихад ивээн тэтгэгч олох болно. Монголын бизнесмэнүүд хөлбөмбөгт дуртай хүүхдүүдийг Раултай тоглох боломж олгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Тэрээр хоёр жилийн өмнө “Реал Мадрид”-ын хамгаалагч Карамбэг Монголд авчирч байсан юм. Раул Гонзалесын хувьд 1996-2010 онд “Реал Мадрид”-д тоглож, Испанийн шигшээ багт 1998, 2002, 2006 онд дэлхийн аваргад оролцож байв. Түүний хувьд өдгөө Катарын лигийн “Al Sadd” багт тоглож байгаа юм.

“СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж