Том оврын
автобусын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос автобусны тасалбарын үнийг нэгдүгээр сарын 23-наас эхлэн 500
төгрөг болгох талаар өчигдөр мэдээлсэн. Харин энэ
талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Тээврийн газраас автобусны тасалбарын үнийг ирэх сарын 23 хүртэл нэмэхгүй байх хүсэлтийг Том оврын автобусын үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд өчигдөр хүргүүлжээ.
Тээврийн газраас хүргүүлсэн хүсэлтэд, Том оврын автобусын үйлчилгээ эрхлэгчдийн
холбооноос ирүүлсэн үнэ тарифын талаарх хүсэлт, холбогдох санхүүгийн тооцоотой
танилцаж, нийслэлийн удирдлагад хүргүүлсэн. Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай
холбогдуулан сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрхийг хүндэтгэх, энэ асуудлыг төр захиргааны удирдлагад
шийдвэрлэх хугацаа шаардлагатай
байгаа тул автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгохыг ирэх
хоёрдугаар сарын 23-ны өдрийг
хүртэл хойшлуулахыг хүсчээ.
Ш.ОЧ