А.Сүхбат Дархан аварга болох уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.22-нд нийтлэгдсэн

А.Сүхбат Дархан аварга болох уу?

Өнгөрсөн даваа гарагт Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Хуулийн төслийн та­нилцуулгад дурьдсанаар мон­голчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Эрийн гурван наадам хийж ирсэн эртний уламж­лалтай. Эрийн гурван наа­дам нь манай соёл, ир­­гэнш­­лийн өвөрмөц нэг бүрэл­дэхүүн хэсэг юм гээд 2003 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн са­наа­чил­гаар Үндэсний их баяр наадмын тухай хууль бат­лагдаж, Мон­гол үндэс­ний бөхөд Ерөн­хий­лөгчийн зарлигаар цол олгодог бол­сон бөгөөд ингэхдээ анх удаа улсын далай аварга цол шинээр бий болгосон. Энэ нь үндэсний бөхөд байгаагүй цол болсон ба харин цолны чимэг байсан түүхтэй.

Гэтэл өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх бо­ломжийг хомсдуулж байна гэжээ.
Р.Гончигдорж даргын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл олонхын дэмжлэг авч батлагдвал Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Дархан аварга болж, одоо хэрэг­лэгдэж байгаа далай аварга цол түүх болох юм.

Ийнхүү 60 насны бос­гоор алхаад удаагүй бай­гаа Р.Гончигдорж дарга Архангай, Төв айм­гийн­ханд буян үйлдэж 1921 оны Ардын хувьсгалаас хойш төрөн гарсан долоон Дархан аварга дээр Архангай айм­гийн Бат­цэнгэл сумын харьяат Даян аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн су­мын харьяат А.Сүхбат на­рыг нэмэн есөн Дархан аварга­тай болох бололтой.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж