Гурван талт хэлэлцээрийг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Гурван талт хэлэлцээрийг үзэглэв

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэгийн тэргүүн Я.Мишиглүндэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Б.Норжинлхам нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг үзэглэлээ. Энэ хэлэлцээрийг байгуулснаар татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд таниулан сурталчлах, татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөх тогтолцоонд татвар төлөгчдийн сэтгэлгээг төлөвшүүлэх, татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргээ хэрэгжүүлэх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах харилцааг бүрдүүлэх гэнэ.

Тэд хамтын ажиллагааг анх 2009 онд эхлүүлсэн бөгөөд гэрээний хэрэгжилтийг хоёр жил тутамд дүгнэж, үйл ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх талаар төлөвлөгөө батлан, гэрээг сунгадаг юм. Өнөөдөр ийнхүү гэрээг үзэглэснээр 2012 он хүртэл гурвалсан хамтын ажиллагааг сунган баталгаажуулж байгаа бөгөөд энэ хүрээнд татварын байцаагчдын мэргэшлийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн дэвшилтэт, сүүлийн үеийн сургалтад хамруулах юм байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж