Шүүгчдийг хотод авчрах зардлыг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.21-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг хотод авчрах зардлыг хэмнэнэ

Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр орон нутгийн шүүхийг шилэн кабелийн сүлжээнд холбож, мэдээллийг Шүүхийн дата төвд төвлөрүүлэн нэгтгэх, аюулгүй байдлыг хангах, мэдээлэл шуурхай солилцох боломжийг бүрдүүлсэн байна.

Орон нутгийн шүүхүүдийг холбосон энэхүү шилэн кабелийн сүлжээг ашиглан Шүүхийн ерөнхий зөвлөл болон 21 аймаг, Багануур дүүрэгт байрлах шүүхүүдийн байранд видео хурлын төхөөрөмж суурилуулж бүх төрлийн сургалт семинар, хурал зөвлөгөөнийг шуурхай зохион байгуулж, цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой болсон байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Жишээ нь, Ховд аймагт ажиллаж байгаа шүүгчийг сургалтад хамруулахын тулд ирэх 7 хоног, буцах 7 хоногийг нь барна. Ингээд хагас сарын ажил энэ хугацаанд зарцуулагдахыг үгүйсгэхгүй. Хөдөө аймгуудаас шүүгч нарыг авчрах онгоцны зардал гэхээр маш их зардал болдог. Ийнхүү зайны сургалт хийхээр асах их хэмнэлт гарна” гэсэн байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж