Ерөнхий сайд зүүн аймгуудыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд зүүн аймгуудыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Ерөнхий сайд орон нутагт ажиллах томилолтоо өнөөдөр Хэнтий аймгаас эхлэх юм байна. Тухайлбал, аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутагт ажил ямархуу шатанд явааг шалгахын зэрэгцээ иргэдийн санаа бодлыг ч сонсох аж. 

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад байгаа. Нөгөөтэйгүүр, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх  хүрээнд аймаг бүрт хөрөнгө хуваарилан, бага, дунд орлоготой иргэд өөрөө өөрсөддөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын зүгээс зорилт тавин ажиллаж байгаа юм. Эдгээр ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, төр засгийн зүгээс анхаарах асуудал юу байна вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд биечлэн танилцахаар шийджээ.
Орон нутагт ажиллах томилолт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж