
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч хэлэлцэх асуудлын дарааллаас гаргасан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ч мөн дээрх хуулийн төслийг багтаагаагүй байна. Үүнээс харахад УИХ-ын хувьд давхар дээлтнүүдийн асуудлыг шийдэх талд нэг их хүчин чармайлт гаргахгүй байна уу гэж хэлж болохоор байх шиг. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг ийн хоёр долоо хоног гацаасан нөхцөлд намрын чуулган завсарлахаас урьтаж төсөл батлагдах боломжгүй болж буй юм. Эндээс харахад УИХ давхар дээлийг “царцааж” ээ гэж хэлж болохоор байна.
Хэдийгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын чуулган руу шилжүүлж болох ч тухайн үед УИХ намрын чуулганы үеэр хандсан шигээ төсөлд хойрго хандахгүй гэх баталгаа бас байхгүй.
Г.ДАРЬ