
Иймд Монголын өдөр тутмын сонины холбооноос энэ сарын 2-ны өдөр “Мэргэшсэн сэтгүүл зүйн төлөө” хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх олон асуудлыг шийдвэрлэх арга замыг “Сэтгүүлчдээ мэргэшүүлэх” гэсэн ерөнхий нэг зорилго дор багцаллаа. Өдгөө өдөр тутмын сонины зах зээлд нийтдээ 14 сонин хэвлэгдэж байгаагийн 11 нь Монголын өдөр тутмын сонины холбоонд гишүүнчлэлтэй. Дор бүрнээ 20 гаруй сэтгүүлчтэй гэж үзвэл энэ холбооны бодлого, зорилтыг 200 гаруй сэтгүүлч биелүүлдэг гэсэн үг. Гэхдээ бүгдийг Монголын өдөр тутмын сонины холбоо удирддаг гэж ойлгож болохгүй. Харин өдөр тутмын сонин болоод сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахад энэ холбоо гол үйл ажиллагаагаа чиглүүлэх учиртай юм. Тиймээс ч боловсон хүчний чадавхийн асуудал тус холбооны анхаарал тавих ёстой хамгийн чухал асуудлын нэг болоод буй.
Энэ талаар “Улс төрийн тойм” сонины эрхлэгч, Монголын өдөр тутмын сонины холбооны гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан “Мэргэшсэн сэтгүүл зүйн төлөө” илтгэлийг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт өдөр тутмын сонин хэвлэлийн зах зээлээс шахагдах бус харин ч хүч түрэн орж ирж байгааг “1998 оноос хойш сонины борлуулалтын зах зээлийн 50 орчим хувийг өдөр тутмын сонин эзэлдэг байсан бол 2009, 2010 оны байдлаар 70 хувийг эзлэх болсон байна” гэсэн судалгаагаар баталж өгсөн. Нэгэнт уншигчид ингэж өдөр тутмын сонинд итгэл хүлээлгэж, өөрсдийн мэдээллийн хэрэгцээг бидний бүтээлээр хангах сонирхолтой болчихсон байхад “Сэтгүүлчдээ чадваржуулах замаар сониноо чанаржуулах шаардлага зайлшгүй гарч ирж байна” гэдгийг сэтгүүлчид хийгээд сонины удирдлагууд энэ үеэр ярилцаж байсан. Энэ нь эргээд сэтгүүлчдийг ямар чиглэлээр мэргэшүүлэх вэ гэдэгт бодит хариулт өгч буй.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн чадавхи нэмэгдэж, Засгийн газраас бодлогын томоохон зорилтыг хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор сэтгүүлчдийг эдийн засгаар мэргэшүүлэх нь энэ тэргүүний зорилт ач. Үүний дараа улс төр, уул уурхай, хууль эрх зүй, урлаг, спорт гэх мэт чиглэлээр бичих сонирхолтой, бичих үүрэгтэй сэтгүүлчдийг дор бүр нь сургалтад хамруулах тухай ярилцсан. Илтгэлийн төгсгөлд нэгэн бодитой дүгнэлт гаргасан байсан нь “Сэтгүүлчдийн 70 орчим хувь нь орон байргүй, орлого багатай ядуу амьдарч байгаа нь сэтгүүлч мэргэжлээр ажиллах залуусын урам зоригийг үгүй болгож байна” гэсэн өгүүлбэр юм. Энэ дүгнэлтийг сэтгүүлчид бид өөр хоорондоо ярьж, асуудлыг хэрхэн шийдэх талаар удирдлагын түвшинд хэлж чадахгүй өнгөрдөг байсан бол эрхлэгчийн зүгээс ийм дүгнэлт хийх нь сэтгүүлчдийн хувьд бас ч гэж нэг ахиц болж өгсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
Ийнхүү Л.Мөнхбаясгалан эрхлэгчийн илтгэлтэй уялдуулан “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд “Сэтгүүлчдийг мэргэшүүлэн сургах нь зүйтэй. Түүнчлэн эдийн засагч, хуульч гэсэн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сэтгүүл зүйн салбарт оруулж, сэтгүүлчээр мэргэшүүлэх нь бас их давуу талтай байдаг” гэсэн нэг санааг уяж өгсөн. Мөн “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар “Мэргэшлээс илүүтэй мэдлэгт суурилсан сэтгүүл зүйн төлөө ажиллах нь зүйтэй. Ингэхдээ хэлний мэдлэгийг нэн тэргүүнд тавих нь амьдралаас урган гарч буй шаардлага юм. Иймд сэтгүүлчдээ хэлний чиглэлээр дотоодод гэхээс илүүтэй гадаадад сургах нь илүү оновчтой болов уу” хэмээж байсан.
Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч, мэдээллийн “News” агентлагийн захирал, “Ардын эрх” сонины эрхлэгч Б.Тэмүүлэнгийн тухайд ойрын хугацаанд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй гэдгээ дуулгасан. Ямартай ч Монголын өдөр тутмын сонины сэтгүүлчид анх удаа удирдлагуудынхаа хамт суугаад “Мэргэшсэн сэтгүүл зүйн төлөө” гэсэн уриан дор ярилцлаа. Дэлхийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний өдрийг угтаж зохион байгуулсан энэ хэлэлцүүлгийг шууд утгаараа “Амжилтад хүрлээ” хэмээн дүгнэж болохгүйг “Амжилтын анхны шанг татлаа” гэж үзвэл зөв байх.
Мэдээж сэтгүүлчид цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсролоороо урдаас хараад ярилцлага өгч байгаа хүнийхээ өмнө нүүр бардам, цэх шулуун, хараа дээгүүр байхын төлөө өөрөө ч зүтгэх ёстой. Тэр зүтгэлд нь дэм болохыг зорьсон Монголын өдөр тутмын сонины холбооны удирдлагад ч талархал илэрхийлэе. Гагцхүү уг холбооны хэлэлцүүлэх дараагийн нэг асуудал нь “Сэтгүүлчдийн эрх чөлөөг хангахын төлөө” гэсэн нэг том уриан дор өрнөвөл яриа хөөрөө улам өргөн, үр дүн нь тодорхой болох биз ээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
http:goe mn 2011-05-04 202.131.248.186
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
http:goe mn 2011-05-04 202.131.248.186
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina
Зочин 2011-05-04 202.179.10.150
1-р Хороололын 20-р байранд 1-р давхарын 4 өрөө байр зарнаӨргөтгөх боломжтой эмнэлэг эмийн сан зэрэг үйлчилгээний зориулалтаар өргөтгөх боломжтой Хархорин зах автобусны буудал Хороо өрхийн эмнэлэг цэцэрлэг сургуульдаа ойрхон Урагшаа хойшоо балконтой Утас 684834 г 95096611 91912792
Зочин 2011-05-04 202.179.10.150
Тархиа хөгшрүүлэхгүйн тулд
Тавин наснаас хойш хүний тархины хэмжээ удаан боловч эргэлт буцалтгүй багасч эхэлдэг Гэвч энэ нь хүн насан туршдаа саруул ухаантай байж бүрэн дүүрэн амьсгалахад саад болдоггүй Харин биеийн булчин шигээ тархиа байнга дасгалжуулж байх хэрэгтэй Их зохиолч Гёте 83 настайдаа алдарт Фауст -аа бичиж дуусгасан бол Оросын зохиолч Крылов 60 нас өнгөрсөн хойноо грек хэл сурчээ Ийм жишээ тун олон Ингээд тархиа гашилгахгүйн тулд яах вэ
– Байнга шинэ зүйл олж мэдэж сурч байх нь тархинд сайн дасгал болж өгдөг
– Мөнгө төгрөгний тооцоог болж өгвөл тооны машин хэрэглэлгүй цээжээр хийж дасах
– Тэтгэвэрт гарсан хүн ном сонин унших завтай болдог Үүнийг сурч мэдэхдээ ашиглаарай
– Та хүмүүсийн овог нэр утасны дугаарыг мартаад байвал өдөр бүр түүнийгээ яг л хүүхэд байхдаа тооны хүрд цээжилж байсан шигээ цээжилж өөрийгөө шалгаж байгаарай
– Хуучин анд найз нартайгаа уулзаж хууч хөөрч байвал санамж сайжирдаг
– Өдөр бүр салхинд гарч гэрт хэвтэхээс аль болох зайлсхийж ши
http:goe mn 2011-05-04 202.131.248.186
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina
www.terguun.net 2011-05-04 202.131.227.186
Том єгзєгєєрєє алдартай хүүхнүүдийн нэг болох Kim Kardashian нь 1980 оны 10 сарын 21нд Лос Анжелес хотод тєрсєн Америкийн нэрт загвар ємсєгч жүжигчин Dancing with the StarsFamily Kardashyanov шоуны оролцогч нэгэн билээ Тэрээр найз залуутайгаа хамт байхдаа бичсэн хувийн сексийн нууц бичлэг нь яагаад ч юм бүү мэд олны хүртээл болж нэг хэсэг шуугиан тарисан билээ Хэрэв та тус бичлэгийг үзэж амжаагүй бол эндээс татан авна уу