Солонгосчууд оюуны хөрөнгө оруулалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Солонгосчууд оюуны хөрөнгө оруулалт хийж байна

Өрнө Дорнын соёлын хөгжлийн харилцааны бай­гууллага нь 2006 онд Завхан аймаг дахь МУИС-ын салбар ЭЗСС-ийг солонгос хэлний багшаар хангаж хамтран ажиллаж эхэлснээс хойш 2009 онд Глобал сургалтын төвийг байгуулж Завхан айм­гийнханд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр дүнгээ өгч байна.

Өрнө Дорнын Соёлын Хөгж­лийн Харилцааны төлөөлөг­чийн газрын зорилго нь Соёл, анагаах ухааны харилцаа, боловсролыг дэмжих, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд улс хоорондын солилцооны хөтөлбөрүүдэд өвчтөн, эмч эмнэлгийн ажилтан, багш, оюутан, бусад мэргэжилтнүүдийг хамруулах, өнчин болон тахир дутуу хүмүүст тусламж үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Тэгвэл ӨДСХХБ-ын салбар Завхан аймгийн “Глобал сургалтын төв” хамтран хөдөө орон нутагт хүүхэд багачуудын төлөө оюуны том хөрөнгө оруулалтыг үнэ төлбөргүйгээр хийж байна. Учир нь энэхүү сургалтын төв нь Улиастай сумын Дэвшил сургуулийн 7 дугаар ангийн 20 хүүхдэд хоёр дахь жилдээ солонгос хэлийг зааж байна. Мөн тус сургалтын төвөөс Дэвшил сургуулийн сургалтын орчинг сайжруулахад шинээр хоёр сая төгрөгний багшийн ширээ сандлыг нийлүүлэн, хоёр ангийг тохижуулж өгчээ. Түүнчлэн өсвөр үеийнхэнд ирээдүйдээ итгэх итгэлтэй, зорилго чиглэлтэй сурч хү­мүүжихэд хөшүүрэг бо­лохоор, ЕБС-ийн ахлах ангийн хүүх­дүүдийн дунд зохион бай­гуулсан “Гэрэлт ирээдүй“ илт­гэлийн уралдааныг зохион байгуулжээ. Илтгэлийн уралдаанд тэр­гүүн байр эзэлсэн сурагчийн сургуулийнх нь төлбөр, сурах хүсэл эрмэлзлэлтэй хэрнээ амьдралын боломжгүй таван хүүхдэд сурч боловсроход нь зориулж 30000 төгрөгний тэтгэлгийг гурван улирлаар олгожээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж