Иргэд биенээ хөнөөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Иргэд биенээ хөнөөж эхлэв

Тайландын Засгийн эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал, бослого ард иргэдийг талцуулаад удаж байна. Тайландын Ерөнхий сайд Йинглак Шинаватраг суудлаас буулгахын төлөөх бослого өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш олон хотод өрнөж буй юм. Тэгвэл Бангкок хотноо өчигдөр /I.19/ Йинглакийн эсрэг босогчдын ойролцоо дараалан тэсрэх бөмбөг дэлбэрснээс найман хүн амь үрэгдэж, 28 хүн гэмтэж шархадсан байна. Тайландын мөрдөн шалгах албаныхны мэдээлснээр Бангкок хотноо орших Ялалтын хөшөөний ойролцоо цугласан олны дунд дараалан тэсрэх бөмбөгдэлбэрчээ. Хоёр мунитын зайтай дэлбэрсэн тэсрэх бөмбөгнүүд ойр орчмын 90-100 метр дэх газарт хөнөөл тарьсан гэнэ.Цагдаа нар халдлагад хар бейсболын малгайтай эрэгтэйг сэжиглэн, хяналтын камерийн бичлэгүүдээс хэн болохыг нь тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэрчүүдийн яриагаар энэ нь өнгөрсөн баасан гаригт бослогыг эсэргүүцэгчдийн жагсаалын үеэр тэсрэх бөмбөг дэлбэрч, хүний амь үрэгдсэн халдлагын хариу өшөө авалт гэнэ. Өмнө өнгөрсөн баасан гарагт бослого, цуглааныг эсэргүүцэгчдийг чиглэсэн тэсрэх бөмбөг бүхий халдлагад нэг хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртсэн билээ.

Йинглакийг эсэргүүцэгчид түүнийг ах Таксиныхаа заавраар ажилладаг хэмээн буруутгаж, ирэх хоёрдугаар сарын парламентын сонгуулиас суудлаа тавьж өгөхийг шаардаж буй юм. Харин Тайландын Ерөнхий сайдын зүгээс сөрөг хүчнийхний шаардлагаар парламентыг тарааж, сонгууль явуулахаар болсон ч суудлаасаа буухгүй гүрийсээр байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж