Моуриньо “Премьер лиг”-т 100 дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Моуриньо “Премьер лиг”-т 100 дахь хожлоо авлаа

“Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо английн “Премьер лиг”-ийн 100 дахь хожлоо өнгөрсөн шөнө авлаа. Английн “Премьер лиг”-ийн 22 дугаар тойргийн тоглолтод өнгөрсөн жилийн аварга “Манчестер Юнайтед”Лондоны “Челси” багийн талбайд зочлон 3:1-ийн харьцаатай хожигдлоо. Энэ тоглолтод Самуэль Эту гурван гоол оруулж, хэттрик хийсэн юм. Ингэснээр Эту “Манчестер Юнайтед” багийн хаалганд хэттрик хийсэн дөрөвдэх тоглогч боллоо. Өмнө нь Ромелу Лукаку, Дирк Куйт, Дэвид Бентли нар “Манчестер Юнайтед” багийн хаалганд гурван гоолоор хэттрик хийжээ.

Харин “Манчестер Юнайтед” багаас Хавьер Эрнандес гоол оруулж, нэр төр авчирсан юм. “Челси” энэ тоглолтод хожсоноор дасгалжуулагч Жозе Моуриньо “Премьер лиг”-т 100 дахь хожлоо авсан гэдгийг дээр дурдсан. “Онцгой нэгэн” Жозе Моуриньо “Премьер лиг”-ийн анхны хожлоо “Манчестер Юнайтед” багаас 2004-2005 оны нээлтийн тоглолтод авч байжээ.

Английн “Премьер лиг”-ийг 22 тойргийн дараах байдлаар 51 оноотой “Арсенал” тэргүүлж байна. Харин 50 оноотой “Манчестер Сити”, 49 оноотой “Челси” тэргүүлэгчийг нэхэж байна. Харин 43 оноотой “Ливерпүүл”, “Тоттенхэм” багууд удаах байранд бичигдэж байна. “Манчестер Юнайтед” 37 оноотой долдугаар байрт бичигдэж, “Премьер лиг”-ийн аваргын төлөөх өрсөлдөөнөөс ерөнхийдөө хасагдлаа.1986 онд Алекс Фергюсон “Манчестер Юнайтед” багийг анх дасгалжуулахдаа 22 тойргийн дараа 25 оноотой байсан. Алекс Фергюсон1986 оноос 2013 он хүртэл “Манчестер Юнайтед” багийг дасгалжуулахдаа лигийн 11 түрүү хүртэж, Сир цолоор шагнуулсан. Сир Алекс Фергюсонызалгамжлагч Дэвид Мойес “Манчестер Юнайтед” багийг дасгалжуулаад 22 тойргийн дараа 37 оноотой байна.

22 дугаар тойргийн дүн:

Сандерлэнд 2:2 Саутхэмптон
Арсенал 2:0 Фулхэм
Кристаль Палас 1:0 Стоук Сити
Манчестер Сити 4:2 Кардифф Сити
Норвич Сити 1:0 Халл Сити
Уэстхэм Юнайтед 1:3 Ньюкассль Юнайтед
Ливерпүүл 2:2 Астон Вилла
Свонси Сити 1:3 Тоттенхэм
Челси 3:1 Манчестер Юнайтед
Өнөө шөнө 04:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ “Уэст Бромбич” багталбайдаа “Эвертон”-той тоглосноор 22 тойрог өндөрлөнө.


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж