Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Афганистан Улсад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын цэргийн хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх дөрөвдүгээр ээлжийн цэргийн алба хаагчид өнөөдөр жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, албаны бусад төлөөлөл оролцлоо.

Герман улсын цэргийн багт орж хамтран Афганистан Улсын Файзабад хотод баазын болон нисэх буудлын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм. 40 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг хошууч Г.Ялалт ахлан үүрэг гүйцэтгэх аж.  Цэргийн багийнхан тун удахгүй Афганистан улсыг зорих гэнэ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж