
Пакистаны баруун хойд хэсгийн нутагт явж байсан цэргийн цуваа руу талибууд халдаж, 20 цэргийн амийг хөнөөжээ. Банну хотын ойролцоо болсон тэсрэх бөмбөг бүхий халдлагад 24 хүн гэмтэж бэртсэн гэнэ. Пакистаны хилийн хамгаалалтын армийн бие бүрэлдэхүүн Хайбер Пахтунхва мужийн Банну хотоос Хойд Вазиристан мужийн Размак хүрэхээр явж байсан аж. “Reuters” агентлагт мэдээлснээр цэргүүд, иргэдийн автомашиныг түрээслэн унаж явсан байна. Халдлага гарсны дараа Талибан бүлэглэлийн зүгээс армийн эсрэг үүн шиг олон дайралт, халдлага үйлдэхээ мэдэгдсэн байна.
Б.АНХТУЯА