Монгол охин дэлхийн тайзнаа чансаагаа сорино

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Монгол охин дэлхийн тайзнаа чансаагаа сорино

“World miss university 2014” тэмцээнд монгол бүсгүй өрсөлдөж байна. Дэлхийн 50 гаруй орны сайхан бүсгүйчүүд Сөүл хотноо болж буй тус наадамд оролцож байгаа юм.

“World miss university 2014”-д оролцож буй Монголын төлөөлөл болох Б.Номин-Эрдэнэ 2013 онд зохион байгуулсан “Miss Mongolia” тэмцээний дэд миссээр шалгарч, дэлхийн хэмжээний наадамд оролцох эрхээр шагнагджээ. Тэрээр 21 настай, ШУТИС-ийн ГГТС-ын Гидрогеологийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюунтан аж. Мисс бүсгүйн биеийн өндөр 182 см бол биеийн харьцаа 86:60:90 гэнэ.

Э.ТЭКҮ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж