Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.01.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус, Яармаг-Сонгины орчмоор 30 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 1 дүгээр сарын 20-ноос 1 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн уулсаар, 22-нд баруун аймгуудын нутгаар, 23, 24-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус,өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж