Говь-Алтайд дахин сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд дахин сонгууль болж байна

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Санал хураах ажил өглөө 07:00 цагт эхэлсэн юм. Нийтдээ 17 тойрогт санал хураана. Үүнээс Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сум аймгийн төвийн Баяншанд багт нэр дэвшигчийг сонгох бол бусад 12 тойрогт нам дугуйлах юм. Одоогийн байдлаар аймгийн төвийн хэмжээнд сонгогчдын ирц 20 орчим хувьтай байна гэж сонгуулийн хэсгийн хорооны дарга нар мэдээллээ.  Өглөө эхэлсэн санал хураах ажилд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй  байна. Сонгуульд АН, МАН, МАХН гэсэн гурван  намын төлөөлөл өрсөлдөж байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж