Гаалийнхан сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.19-нд нийтлэгдсэн

Гаалийнхан сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзлаа

Гаалийн ерөнхий газрынхан өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Хэвлэл, мэдээллийнхэнтэй анх удаа хийж буй уулзалтад тус газрын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар оролцож, 2013 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, гаалийн байгууллагад хийж буй шинэчлэл, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Гаалийн байгууллагатай холбоотой шүүмжлэл, авлигын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өнгөрсөн 2013 онд гаалийн байгууллага 3020 захиргааны шинжтэй зөрчил илрүүлж, 5063 зөрчлийг арилгуулан 1.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн 117  зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж