-Замын хөдөлгөөний осол, зөрчлийн дуудлагаас гэмт хэргийн шинжтэй хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Он гараад эхний 14 хоногт гэмт хэргийн шинжтэй замын осол нийт 132 бүртгэгдсэн. Эдгээр ослын улмаас 176 хүн гэмтэж, найман хүний амь нас эрсдээд байна. Нийслэлд гурван хүн, орон нутагт таван хүний амь нас хохирсон.
-Сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд замын осол зөрчил хир ихэсдэг вэ?
-Өнгөрсөн 14 хоногт л гэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 976 жолоочийг илрүүлсэн. Жолоочид айраг хэрэглэсэн үедээ автомашин жолоодох нь харьцангуй ихэсдэг. Шаардлага тавихаар “Би согтууруулах ундаа уугаагүй. Цагаан идээ л хэрэглэсэн” гэдэг юм. Жолоочдод айраг уусан үедээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг сануулмаар байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэхгүй, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг уриалж байна.