Гамбург хорин жилийн дараа машингүй хот болно

Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Гамбург хорин жилийн дараа машингүй хот болно

Германы хоёр дахь том хот Гамбург “Ногоон сүлжээ” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг хотод 2034 он гэхэд хувийн машиныг нийтийн тээвэр болон унадаг дугуй сольсон байх гэнэ.

Одоо хотын эрх баригчид суурины нийт талбайн 40 хувь болдог цэцэрлэгүүдээр унадаг дугуйны зам тавьж байна. Төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг эрс буулгах ажээ. Мөн үерийн эрсдэл ч бууна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ийм төслийг Данийн нийслэлд хэрэгжүүлж байгаа. Тэнд унадаг дугуйн 26 замыг хотын захаас төв рүү нь тавьж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж