Анхан шатны бүртгэл хөтлөлтөд улсын үзлэг явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Анхан шатны бүртгэл хөтлөлтөд улсын үзлэг явуулж байна

“Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль болон Сангийн сайдын тушаалын дагуу Булган аймгийн Засаг даргын тамгын газраас аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа санхүүгийн программ хангамж, анхан шатны бүртгэл хөтлөлтөд улсын үзлэг явуулж байна.

Засаг даргын шийдвэрээр томилсон салбар комиссоос хуваарь гарган хөдөөгийн сумдыг дөрвөн чиглэл болгон хоёроос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган үзлэг явуулж үндсэн нь дуусах гэж байна. Аймгийн төвөөс үзлэгт олон тооны аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна. Тийм учраас тэдгээрийг төсвийн байгууллага, шууд харьяаны улсын төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүд гэсэн гурван  бүлэг болгон ажлын хэсэг ажиллуулж байна. Ийнхүү нийт аж ахуйн нэгж, байгууллагад явуулсан дүнг нягтлан бодох бүртгэлийн ахлах мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг нэгтгэн дүгнэнэ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж