
Америкийн нэртэй сэтгүүл American Interest Оросын ерөнхийлөгч Путиныг том амжилтад хүрсэн 2013 оны ялагчдын тэргүүнээр нэрлэв.
Путин ба Орос хоёрыг сэтгүүл онцлохдоо Эдвард Сноудентэй түүхээр Орос Зөвлөлт задарснаас хойш АНУ-ыг анх удаагаа эвгүй байдал тавилаа гэв. Мөн Орос геополитикийн чухал ялалт байгуулсан нь Сирид Америкийн оролцооноос өмнө амжин Сирийн химийн зэвсгийг устгуулахаар болсныг бас хэлэв. Европын холбоо нь Украины евроинтеграцийн төлөөх тулаанд Орост ялагдлаа гэж сэтгүүл үзжээ.
Энэ топ-10 жагсаалтын хоёрт Иран оржээ. Тэднийг АНУ-тай бодлого явуулсан гэж үнэлсэн байна. Гуравт нь Башар Ассад ба түүний дэглэм иргэний дайнд өөрчлөлт гаргасан гээд бичигдлээ. Арван ялагч дунд Япон, Саудын Араб, Герман, Их Британи нэрлэгдэж байна.
Уг сэтгүүлийн энэ чансааг гаргасан тоймч Уолтер Рассел Мид үүнийгээ бодит үйл ажиллагааг үнэлсэн хэрэг хэмээн тайлбарлажээ.