
Их Британийн ерөнхихй сайд Дэвид Кэмерон энэ жилийн гол зорилгоо халзралтаа нуух хэмээн тайлбарласныг Sky News телевизээр дамжуулжээ.
Жил бүр сэтгүүлчдэд зориулан зохион байгуулдаг Westminster Correspondents dinner гэдэг оройн зоог дээр Кэмерон өөрийн зорилгоо зарласан байлаа.
«Номер нэг. Халзарснаа хяналтад байлгах » хэмээн тэр шоглон хэлээд тэр нь энэ жилийн гол зорилго гэжээ. Үүний дараа тэрээр Британийн эзэнт улсын одонд үсчин нь нэр дэвшээд байсныг мэдээгүй гэв.
Мөн тэрээр намын нөхөр Лондоны мэр Борис Жонсоноор даапаалж амжлаа. “Намайг хамгийн сүүлд ийм сайхан зоог дээр байхад Жонсон үлдсэн цагаа шоронд өнгөрөөсөн” гэж тэрээр Осксфордод хамт сурж байснаа дурсав.
Вестминстерт сэтгүүлчдийн оройн зоогт нэртэй улстөрчдийг урих уламжлал бараг 40 жилийн түүхтэй.