Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Таван хүүхэд төрүүлсэн дархан бэр, тэргүүн хатагтай Х.Болормаа ерөнхийлөгчтэй 1982 онд Украины Львов хотод нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Ц.Элбэгдорж, Х.Болормаа нар оюутан байхдаа ууган хүү Э.Оргилыг өлгийдөн авч байв. Тэргүүн хатагтайд жил бүр хамгийн түрүүнд төрсөн өдрийн мэндчилгээ хүргэдэг хүн нь ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгч өнөөдөр твиттер хуудсаар дамжуулан “Өнөөдөр халамжит ханийн маань төрсөн өдөр. Энэ зургийг тээр жил би санааг нь гаргаж төрсөн өдрөөр нь авахуулж билээ.” хэмээн бичиж, гэр бүлийнхээ зурагнаас оруулжээ. Төрийн тэргүүний өндөр ачааг хамтдаа үүрэлцэж, яваа тэргүүн хатагтайд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн жиргээ твиттерээр тасрахгүй байна. Дашрамд дурьдахад АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама энэ сарын 17-нд төрсөн өдрөө Хавай арал дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
Н.ЭНХ