Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ауйн нэгжийн 682 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах бүртгэлтэй байдаг аж. Үүнээс 560-570 нь өдөр бүр үйлчилгээнд гардаг байна. Нийслэлийн нийтийн тээврийн газар,Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран 560 том оврын автобусны үйлчилгээний соёл, ариун цэвэр,тасалбар түгээлт зэргийг өнгөрсөн сарын сүүлчээр шалгасан билээ. Шалгалтаар автобусны тасалбар түгээгч нар тасалбараа зорчигчдод түгээдэггүй, дүрэмт хувцсаа өмсдөггүй, харьцааны соёлын доголдол, автобусны гадна, дотны цэвэрлэгээ хангалтгүй, жолооч нар буудлыг зарлах арга хэмжээ авдаггүй зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж. Нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусны гуравны хоёр нь хувийн хэвшлийнх байдаг байна. Одоогоор 287 автобусанд буудал зарлагч байрлуулжээ. Гэвч автобусны жолооч нар буудал зарлагчаа ажиллуулдаггүй нийтлэг дутагдал илэрсэн гэнэ. Мөн буудал зарлагч нь хүчин чадлаа дийлэхгүй эвдэрсэн тохиолдол ч байжээ. “Тиймээс цаашид бүх автобусанд буудал зарлагч байрлуулах нь зүйтэй. Түүнчлэн 10-аас доош автобустай материаллаг бааз хангалтгүй компанийн автобусыг нийтийн тээвэрт үйлчлүүлэхгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Мөн нийтийн тээврийн бодлогод өөрчлөлт орууулах шаардлага тулгараад байна” хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлгийн тэргүүн С.Тойвгоо мэдээллээ.
Б.Анхаа
Б.Анхаа
dmlakwda 2010-04-14 202.170.81.148
yg zuv achaalaltai uyd tsag oirtuulah heregteishd ter jolooch nar n humuusiig amitan met uzne z** yooy 1 tormozlool uragshaa shigleel 1 hurdaa avj hoish n shigsheel zahad n bgaa hun sn barihgui l bol plakat bolno
Зочин 2010-04-14 188.103.135.8
shinechleed hun zorchigch teeweriin heregleend hangagdahaar bolgomoor yumaa Haaya ch suuhaas halshirmaar shuu neeren tiim bolhoor l mongolchuud mashin gej dairaad bdag shdee erunhiiduu esuul taxi
kkk 2010-04-14 202.70.38.34
autobusaa gej hetsuu l unaa daa yadarsan humuus uur yundaa ch suuh bilee dee uilchilgee tsag hugatsaag ni zohitsuulj baimaar bnaa achaalal ihtei ued tsagiig ni oirtuulah ch yum uu arga bdaggui yum uu darga naraa