
Үүний дараа Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хуулийг дагалдаж, Галт зэвсгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Галт зэвсгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирж байгаа юм. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа санал хурааж, 71 хувийн саналаар дэмжсэнээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.