
Түүнчлэн дээрх мэдээлэлд Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны удирдлагуудын зүгээс иргэдийн хүсэлтээр АҮАБА-ын мэдээллийн санд судалгаа хийсэн гэнэ. Үүний үр дүнд АҮАБА-ын “Dishfire” нэртэй хөтөлбөр нь мессежед суурилсан үйлчилгээний аваагүй дуудлагын мэдээлэл, message roaming ашигласан байршил, банкнаас ирүүлсэн санхүүгийн мэдээлэл, төлбөр тооцоо, дансны хуулга, цахим бизнес картын мэдээлэл гэх мэтийг олж цуглуулдаг болохыг мэдээлжээ. Энэ хэргээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр /I.16/ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой ярилцсан байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АҮАБА-ны цахим тагнуулын хөтөлбөрийг өөрчлөхөөр төлөвлөж буйгаа асуудал үүссэнээс хойш мэдэгдэж байгаа билээ. АҮАБА нь олон улсын төр, засгийн тэргүүдийн гар утсыг чагнаж байсан гэх мэдээлэл өнгөрсөн онд хамгийн том дуулиан тарьсан юм.