Монголын тамирчдын 2013 онд үзүүлсэн амжилт, төсвөөс зарцуулсан хөрөнгө мөнгөний талаарх тайлан, үзэсгэлэн Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 30 гаруй спортын холбоод өнгөрөгч оныхоо тайлангаа фото зургаар, тив, дэлхий, олон улсад гаргасан амжилтаа медаль, цомын хамт үзэгчдэд танилцуулж байна. 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо цуглуулах, олимпийн шинэ чухал хариуцлагатай жилийн эхлэл болсон 2013 онд монголын тамирчид чамлахааргүй амжилт үзүүлжээ. Өнгөрөгч онд нийтдээ 77 алт, 118 мөнгө, 192 хүрэл медаль олон чанартай тэмцээнээс манай тамирчид хүртсэн байна. Мөн өнгөрөгч онд спортын салбарынхан эх орондоо олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулж нийт 873 тамирчин, төлөөлөгчид оролцжээ. Тэмцээнд оролцогчдоос Монгол улсад 780 сая төгрөгийн ашиг олсон байна.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /I.17/ 12:00 цагт болж, Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй албаны
хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл,
-ССАЖЯ
өнгөрөгч 2013 онд улсын төсвөөс суулгасан мөнгийг хэрхэн зарцуулснаа
иргэдэд танилцуулж байгаа билээ. Манай яамны спортын салбар 2013 оныхоо
тайланг тавьж байна. Бид төсвийн хөрөнгийг нээлттэй байлгах зорилгоор
энэхүү үзэсгэлэнгүүдийг цувралаар зохион байгуулж байгаа гэдгийг
онцоллоо.
Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ. Маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны
өдрийн 14:00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар
Зарлигийн хэрэгжилтийн 2013 оны ажлын үзүүлэлтийг дүгнэж, шалгарсан
байгууллага, биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш нарт
Ерөнхийлөгчийн нэрэмжит “Батламж”-ийг гардуулах ёслол болох аж.