Францын Үндэсний номын санд ус алджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Францын Үндэсний номын санд ус алджээ

Бохирын хоолой нь задарсны улмаас Францын Үндэсний номын сангийн 10 мянга гаруй бичиг баримт усанд автсан тухай Le Point сонинд мэдээлжээ.

“Уран зохиол, урлаг” гэсэн танхимын ойролцоо бохирын ус хальж, XVI зууны үед хамаарах бичиг баримтууд автсан байна. Нөхцөл байдлаас шалтгаалж номын сангийн үйл ажиллагаан түр хугацаанд хязгаарлажээ.

Ослын улмаас 10-12 мянган түүхэн бичиг баримт, слайд, киноны хальс зэрэг усанд автсан байна. Дашрамд, дэлхийн франц хэлний уран зохиолын хамгийн том цуглуулга уг номын санд байдаг ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж