Болроор чимэглэсэн Galaxy SIII

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Болроор чимэглэсэн Galaxy SIII

“Samsung” компани “Swarovski”-той хамтран дэгжин бүсгүйчүүддээ зориулан 166 ширхэг чамин болроор чимэглэсэн “Galaxy SIII Mini”  загвараа худалдаанд гаргажээ.

Уг ухаалаг гар утасны арын хэсэгт болроор гоёмсог хээ гарган чимэглэсэн ба бусад техникийн үзүүлэлт нь энгийн Galaxy SIII загвартайгаа яг ижил аж.

Энэхүү болроор чимэглэсэн тусгай загварын ухаалаг гар утсыг 410 ам.долларын үнээр Герман, АНУ, Англи, Франц улсуудад худалдаанд гаргаад байгаа юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж